Нэгэн Хазара Хүүгийн Хувь Заяа

Нэгэн Хазара Хүүгийн Хувь Заяа
Бидний АмьдралАнгли хэлэнд “Long lost brother” буюу төөрөлдсөн ах дүүс гэж нэгэн хэлц үг байдаг. Монголчууд бидний сүүлийн үед нэлээдгүй сонсох болсон Афганистаны Хазара Монгол хэмээх зовлон үзсэн ард түмэн бол бидний хувьд үнэхээр л “Long lost brother” маань юм. Олон зуун жилийн турш холбоо тасарсан ах дүүстэйгээ бид саяхнаас л “мэдэлцэж” хувь хувьсгалын талаасаа холбоо тогтоож тэднийхээ хэцүү бэрх амьдралд нь өчүүхэн ч болов тус болох сэтгэл бүхий Монголчууд олширсоор байгаа нь тун талархууштай юм.

ABDULLATIF Ali (Абдулатиф Али) хэмээх 14 настай гэгдэх энэ хөвүүн Австрали улсад цагаачлан гарах гээд хүрч чадалгүй Индонез улсад хоцорч хувь хүн, далайн дээрэмчин гээд зүсэн бүрийн хүмүүсийн завинд сууж аялан Авсралид хүрэх арга замыг хайж буй аж. Алигийн аав нь талибануудад алуулсан ба талибуудын зүгээс гэр бүлд нь аюултай байсан тул тэд Пакистан улс руу дүрвэн гарсан байна. Али хүү төрөлийнх нь нэгэн хүн Австрали руу дүрвэн гарсан сурагийг сонсоод байгаа бүх л хогшилоо зараад олсон $10,000 долларыг зуучлагчид төлөн Индонезоор дайран Австрали хүрэх оролдлого хийсэн ч Индонезийн цагдаад баригдан хоригдсон байна. Энэ удаад 70 орчим Афган цагаачид баригдаад буй ба Али хүү хамт эрсдэл хийн яваа нэгэн Афган гэр бүлийн хүүхэд нь болж буй дүр үзүүлж цагдаагийнхныг аргалж байсан аж. Өдгөө түүнийг дэргэдээ байлгаж байсан Афган гэр бүл ч түүнийг орхисон ба тэрвээр Индонезийн цагаачдыг хорих газраас оргон зайлж далайн эрэг хавиар тэнүүчлэн Австрали явах завь усан онгоцонд багтан орохыг хичээж буй аж. Мөнгө төгрөгөө дууссан хүү далайн шуурга ид ширүүссэн энэ улиралд завьаар алс хол аялна гэдэг их өндөр эрсдэлтэй гэдгийг мэдэж буй ч тэрвээр амь алдах ямар ч эрсдэлийг үл хайхран зүтгэх зоригтой буй аж.

Тэрвээр өдөр болгон бурханд мөргөн хувь заяагаа даатгаж саяхан гар дээрээ Аллах бурхны номлогчийн нэрийг сийлсэн байна. Тэрвээр хэлэхдээ надад буцаж яваад ямар ч дээрдэх юм байхгүй, нэг үхэхээс олон үхэхгүй ямар ч аюултай байсан хамаагүй би усан онгоц завинд суугаад Австрали явах л цорын ганц зам байна хэмээж байв. Али хүү өдгөө Индонез улсад тэнүүчилж буй олон Хазара хүүхдүүдийн нэг л жишээ юм.

Австралын нэгэн сонинд энэхүү мэдээг нийтэлсэн TOM ALLARD хэмээх энэ сэтгүүлч ч, бичсэн нийтлэл нь Авсралын эрхтнүүдэд хүрч Хазара хүүг Авсралид цагаачлан гарахад нь тус болоосой гэж хүсч буйгаа илэрхийлсэн нь талархууштай.

Эх сурвалж: http://www.theage.com.au/national/scars-of-a-desperate-teenager-20091127-jx2c.html

http://hamagmongol.net/news.php?readmore=406

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers