Дараагын дугаарт Австрал дахь Монголчуудын холбооны нээлтэн дээр Хазар Монголчууд ирж оролцсон тухай, Хазар Монголчуудын оюутаны чуулга уулзалтан дээр Монголчууд урилгаар оролцсон тухай нийтлэгдэх болно.

Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш,

Хазара” цувралын 3-р хэсэг

Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш
Афганистан дахь Талибан хэмээх айхтар зэрлэг балмад алан хядагч бүлэглэлийн талаар сонсоогүй, мэдэхгүй уншигч ховор буй за. Сонирхолтой нь Талибанууд нь бүгд л Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Талибануудыг Афганистаны засгийн эрхэнд байх үед иргэнийхээ паспортандаа үндэстэн ястан гэсэн заалтан дор өөрсдийгөө “Могул”, “Могал”, “Монгол” хэмээн бичдэг Хазара/Монголчуудын хувьд гашуун хувь заяа хүлээж байлаа. Гэсэн ч Хазарачууд өөрсдийгөө зөвхөн хувь заяандаа найдаад орхисонгүй, харин хувь заяагаа өөрсдийн тэмцлээр шийдэхээр шуударсан хэрэг. Чухам яг л энэ үед ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулсан Баба Мазари хэмээх нэгэн Хазара эр тодорч “Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй” хэмээх алдарт үгээ хэлж ард түмнээ уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг гардан удирдсан юм. “Хазара байх нь гэмт хэрэг биш” гэнэ үү, зөвхөн энэ жижигхэн өгүүлбэрээс л уншигч та бүхэн Хазара үндэстэн хүмүүс ямаршуухан нийгэмд амьдарч, үндэстнийхээ хувьд ямаршуухан гадуурхал доромжлол дор байсан, байсаар буйг илүү тайлбаргүйгээр ойлгож байгаа буй за. Read the rest of this entry »

Posted in News. 3 Comments »
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers