“Хазара” цувралын 2-р хэсэг

Хазара болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл
“Хазара” цувралын 2-р хэсэг

“Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Пүштүн хүмүүс хэрэглэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй л юм билээ л дээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж. Read the rest of this entry »

Posted in News. 2 Comments »
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers