Эх орон нэгт эрхэм хүндэт Монголчууд аа!
Ноён элчин сайдаа!
Эрхэмсэг зочид, ноёд хатагтай нараа!
Жил бүрийн билгийн сайн өдөрүүдэд бидний монголчуууд Тусгаар тогтносон монгол улсаа зарлан тунхагласний ойн баярийг тэмдэглэдэг сайхан уламжлалийн дагуу эх орондоо ард тумэн маань ёслол төгөлдөр баясан цэнгэж, тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, ажиллаж сурч байгаа хэн маань ямар нэгэн хэмжээгээр энэхүү түүхт баярийг тэмдэглэн өнгөрүүлэж байгаа гэдэгт итгэл төгс байгаагийн ялдамд хэдэн бээрийн алсад орших Австрали тив улсад эрдэм номийн хийгээд аж амьдарлийн гэгээн мөр хөөж сурч ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ Тэнгэр заяат Монгол түмэн бидний халуун элгэн нутаг Монгол улсаа дэлхийд тунхагласний баярийн халуун мэндийг дэвшүүлж баяр хүргэе хулээж авна уу.
Чин сэтгэлийн угаас дэвшүүлэж буй энэхүү халуун мэндтэй цуг Австрали дахи Монголчуудийн холбоо үүсгэн байгуулагдсанийг тунхаглан заралсан ёслолийн энэ үйл ажиллагааний мэнд хамт явааг баяртайгаар мэдэгдэж даяршиж байгаа энэ ертөнцийг нэгэн цул гэх аваас зүүн өмнө зүгийн зүлэг ногоон олбог дээр шагай наадах мэт дэлхийн хөгжилийг хөтлөлцөн яваа Австрали улсад байгаа бидний Монголчууд АМХолбоо байгуулагдсанийг албан ёсоор зарлан тунхаглаж дахин баяр хүргэе.
Манай өнөөдөрийн энэ үйл ажиллагаанд УЙХ-ын эрхэм гишүүн Фортуна Батбаяр , Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд ноён Ц. Жамбалдорж , орлогч дарга Сэрээжав, Нарийн бичиг Булган, Өргөмжит консул асан Пэтэр Слоун, зэрэг хундтэй зочид оролтсож байгаад хундэтгэн талархаж байгаагаа илэрхийлэе.
Бидний Монголчууд баатарлаг тэмцэлийн өнө баялаг түүхтэй ард түмэн бөгөөд үсэрсэн цус тасарсан амь юм хойно, Монголоо гэх ариун нандин сэтгэлээр буцалж явдаг олон сайхан Монгол үндэсний төлөөлөгчид энд хүрэлтсэн ирсэнийг зориуд баяртайгаар цохон тэмдэглэж Назар Монгол, Өвөр Монгол түмний төлөөлөгчдөд дахин баяр хүргэж дэлхийн Монголчууд нэгдэн бадартугай хэмээн уриалах байна.
Бүх Монголчууд болон Австрали дахи Монголчуудын холбооны өмнөөс манай үйл ажиллагаанд уригдан ирсэн зочид болох Монголын шүдний эмчилгээний сургалтийн стандартыг сайжруулахын тулд Эрүүл мэндийн их сургуултай хамтран ажилдаг Монголын Шүдний эмчилгээний төсөлийг удирддаг Doktor Robert Gan bolon Proffessor Peter Barnard нарт талархалаа ирлэхийлэе.
Түүнчилэн Австралийн Queensland mujiin Монголчуудийн холбооний тэргүүн ноён ё.Гантулга,дэд тэргүүн Батжаргал, нар оролтсож байгаа нь бидний зохион байгуулаж байгаа ажилийн ач холбогдолийг өргөж, улам өргөн агуулагатай болгож байгаад туйлаас баяртай байна.
Бидний холбоо
Нэгэн сайхан санаа байвал бусадтай хуваалц
Нэгэн сайн үйлс бүтээе гэвэл бусдын төлөө зүтгэ
гэсэн уриатай, эвтэй байхдаа бид хүчтэй гэж хамтын амьдралд суралцаж нэг баг болж ажиллаж чадна.
Манай удирдах зөвлөлийн гишүүд өөртөө итгэлтэй хувийн хариуцлагаа ухамсарласан, өөрийгөө гэхээсээ илүү нийгмийн эрх ашгийг өмнөө тавьсан үзэл баримтлал, үнэт зүйлтэй олонхоороо асуудлыг шийдэж, хүлээн зөвшөөрч бас чаддаг чадварлаг баг бүрдсэн.
Manai удирдах зөвлөлийн гишүүд хийх ёстой зүйлээ мэддэг, түүнийгээ яаж хийхээ ч мэддэг, уламжлалт түүх соёлоо хамгаалж, түгээн сурталчилж, Монгол хүний нэр хүндийг өргөж, та бүхний хүсэл сонирхолд нийцсэн ажлуудыг хийж чадаx хүмүүс.
Бид хамтдаа ихийг сурна, сурсаарч байгаа, Монгол улсаа хөгжүүлнэ, зөвхөн сурахаас гадна бас бүтээж бид чадна, Чадахаа хийх болно, чадахаасаа ч илүүг хийж чадах хүмүүс, АМХ –ний У/З гишүүд.
Ингээд АМХ-ний удирдах зөвлөлийн эрхэм гишүүдэдээ нийт хуран цугалсан ах дүү Монголчуудын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярийг хүргэж, алтан нарний цацраг та бүхнийг үргэлж гэрэлтүүлэн гийгүүлэж байх болтугай гэж хүсэн ерөөе.
Давтагдашгуй түүх соёл, урлаг, зан заншил уламжлалаараа дэлхийн соёлийн унэт нэгээхэн хэсэгийг бүрдүүлүж байдаг Монгол соёлоосоо энэ оронд таниулах, хөгжүүлэх, бишрүүлэх ариун үүрийг нэр төртэй биелүүлэх үйл хэрэг АМХ-ны нэгэн амин чухал зорилго байх нь дамжиггүй.
Энэ холбооны хөгжил цэцэглэлтийн хувь заяa Монгол хүн бүрийн сэтгэлийн дэм, хүчин чармайлт, хамтран ажиллагч байгууллагуудын хамтын дэм тус, сэтгэлийн болон санхүүгийн тусламж дэмжлэг, сайн найз нөхдийн харамгүй хүчин чармайлтын үр дүнгээс шууд шалтгаална.
Та бүхнийгээ харамгүй сэтгэл, хичээнгүй зүтгэлээрээ холбоогоо дэмжинэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Австрали дахь Монголчууд гэр бүл нэмэхийн хэрээр үр хүүхэд нэмэгдэж Монгол хэл, соёл, зан заншлаа таниулах цэцэрлэг сургуультай болох шаардлагатай болж байна.Үүний зэрэгцээ бид бодиттой нүдэнд харагдах олон ажил хийхээр төлөвлөж байгаагийн нэг эдгээр үйл ажиллагааг сурталчлан түгээх зорилготой телевизийн нэвтрүүлэг явуулах “ Aussie Монгол студи” байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Австралид байгаа Монгочуудын мэдээлэлийн сан, түүнчилэн Монголыг сонирхдог, Монголын төлөө үйл ажиллагаа явуулдаг Австралийн байгууллага, иргэдтэй хэлхээ холбоо тогтоож тэдгээрийн тухай мэдээллийн сан бүрдүүлэхийн төлөө ажиллана.
Мөн бусад муж хотуудийн холбоог үүсгэн байгуулалцан дэмжин, хамтран бүх Австралийн
Монголчууд ын нэгдсэн холбоог бий болгож www.mongol.org.au мэдээ мэдээлэлийн нэгдсэн site-tai холбож огно. ы
2011 онд Aрдийн хувьсгалийн 90 жил, Монгол улс байгуулагдсаний 100 жилийн ойн түүхэн тэмдэглэлт үйл явдалууд тохионо.
Эдгээр ойн хүрээнд Элчин сайдийн яaмтайгаа хамтраад нийгэм соёл, урлаг спорт, мэдээлэлийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулаж, монгол эх орноо сурталчлах сайхан боломж гарах нь дамжиггүй.
Эрхэмсэг ноёд хатагтай, Эх орон нэгт миний Монголчуудаа
АМХ байгуулагдсаны ёслолын үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг баяртайгаар мэдэгдэж та бүхэнд цог жавхлан, амьдарлын гэрэл гэгээ, баяр баясгалан, сурлага хөдөлмөрийн гялалзсан сайхан амьжилт хүсэн ерөөе.
Австрали дахь Монголчуудын холбоо





Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль

August 10, 2010 at 4:48 pm
hi uutei chini holboo barimaar bgaa tul utas hyagaa ugnu uu,bid usa-d amidardag