Ерөнхий сайд Австралид суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Өнөөдөр 16 цаг 48 минут Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр Австралийн элчин сайд Сэм Геровичийг итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд С.Баяр ноён Сэм Геровичид Монголд суух Австралийн элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн ажилд нь амжилт хүсээд, түүний ажиллах хугацаанд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа урагшлан хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийг Австралийн Засгийн газар дэмжсээр байгаад гүнээ талархаж байна. Мөн байгалийн гамшиг тохиолдох үед техникийн тусламж, яаралтай дэмжлэг үзүүлсэнд Монголын Засгийн газар болон ард түмнийхээ өмнөөс Австралийн Засгийн газарт ихээхэн талархаж байна. Өнөөгийн эдийн засгийн хямралыг гэтлэн давахад Австралийн Засгийн газраас хандивласан таван сая австрали доллар чухал ач холбогдолтой байлаа.

Өнгөрсөн хэдхэн жилд хоёр талын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Хоёр талд аль алинд нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцаагаа шинэ шатанд гаргах сонирхол, боломж бий.

Монгол, Австралийн харилцааг өргөжин тэлж буй түншлэлийн хэмжээнд бид авч үздэг. Энэ нь харилцааг онцлог агуулга, төсөл, үйл явдлаар баяжуулах чиглэлээр хоёр Засгийн газрын хамтын ажиллагаа ахиж дэвшихэд чухал юм.

Ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудал, арга хэмжээний талаар хэлэлцэх, санал солилцохоор би Австралид албан ёсны айлчлал есдүгээр сарын 7-12-нд хийх гэж байна. Айлчлалд бэлтгэх, түүнийг үр дүнтэй болгоход Австралийн элчин сайдын яамны оруулж буй хувь нэмэрт талархаж байна.

Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам Монголын саяхан нээгдсэн элчин сайдын яаманд ихээхэн дэмжлэг үзүүллээ. Бид Австралийн дипломат төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ гэж хүсэн хүлээж байна.

Австралид янз бүрийн мэргэжил эзэмшсэн хэдэн арван монгол залуучууд улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Монгол Улс Австралид сурах оюутныхаа тоог нэмэгдүүлэхийг ихээхэн сонирхож байна. Бид танай их дээд сургуульд инженер, эдийн засагч, менежер, уул уурхайн мэргэжлээр оюутан сургах хүсэлтэй байна.

Эрдэс баялгийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахын тулд уул уурхайн аж үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал байна.

Хоёр Засгийн газрын олон талын харилцаа нь нэг нэгийгээ дэмжсэн, харилцан итгэсэн байдаг билээ. Бид Монголыг АПЕК-ийн гишүүн болоход Австралийн Засгийн газар дэмжсэнийг үнэлдэг. Монгол Австралийг АСЕМ-ийн гишүүн болоход дэмжих хүсэл эрмэлзэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Ноён элчин сайд Сэм Герович өөрийг нь хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэх ялдамд хоёр орны хувьд Ерөнхий сайдын түвшинд хийх гэж буй анхны айлчлал гэдгийг тэмдэглээд, тус улс уул уурхай, эрчим хүч, мөн ураны салбарт ч хамтран ажиллах сонирхолтой бөгөөд туршлагаасаа хуваалцахад бэлэн хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=50808liin eh survalj

Posted in News. 1 Comment »

One Response to “Ерөнхий сайд Австралид суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ”

  1. www.gegeen.com, gegeen@gegeen.com Says:

    Жич: Шинээр томилогдсон элчин сайд Сэм Герович нь 1948 онд Шанхайд төрсөн, эхнэр , хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Тэрээр Сиднейн их сургууль, Хонконгийн их сургууль төгссөн, хятад судлаач бөгөөд Хойд Азийн асуудлаар мэргэшсэн дипломат юм.

    http://sonin.mn/2009/08/18/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B4-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D1%86%D0%B0%D1%85-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82/

    http://news.gogo.mn/r/58136


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers