Өнөөдөр 16 цаг 48 минут Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр Австралийн элчин сайд Сэм Геровичийг итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд С.Баяр ноён Сэм Геровичид Монголд суух Австралийн элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн ажилд нь амжилт хүсээд, түүний ажиллах хугацаанд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа урагшлан хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийг Австралийн Засгийн газар дэмжсээр байгаад гүнээ талархаж байна. Мөн байгалийн гамшиг тохиолдох үед техникийн тусламж, яаралтай дэмжлэг үзүүлсэнд Монголын Засгийн газар болон ард түмнийхээ өмнөөс Австралийн Засгийн газарт ихээхэн талархаж байна. Өнөөгийн эдийн засгийн хямралыг гэтлэн давахад Австралийн Засгийн газраас хандивласан таван сая австрали доллар чухал ач холбогдолтой байлаа. Read the rest of this entry »
Австрали дахь Монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали даяар амьдарч буй Монголчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээний зорилго:
Монгол түмэн та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд энэ тэмцээний зорилго оршино.
Тэмцээний журам: Read the rest of this entry »