From: http://www.orloo.info/asia/australia-nz/4951-odonchimeg, Related: Австрали эртэй гэрлэсэн монгол бүсгүй
Загвар өмсөгч Одончимэг, Австралид загварын од болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж байна
Одончимэг Австралид өөрийн загвар өмсөгчийн нэр хүнд, дүр төрх, байр сууриа нэгэнт олжээ
| Written by Ариунтуяа Аюурзана |
| Thursday, 30 July 2009 14:40 |
Орлоо сайт дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа зориулсан гэдэг утгаараа үргэлж та бүхэндээ эх орноосоо алсад хүний нутгийн амьдралыг өөрийнхөөрөө туулж, бусдаас аз од нь гийн гялалзаж, өөрсдийн хүчээрээ амжилтыг өөртөө авчирсан олон сайхан хүмүүсийг өмнө нь танилцуулж байсан билээ. Энэ удаад алсын Австрали тивд Монгол гэсэн нэрээ өөрийн гоо сайхан, залуу насаараа гаргаж эх орноо дээд зэргээр сурталчилж яваа, тэр бүр загвар өмсөгчдийн хүсээд олдохооргүй өндөрлөгт хүрч чадсан, авьяаслаг хэрнээ дэндүү эгэлхэн нэгэн бүсгүйг танилцуулж байна. Түүний нэрийг Гэрэлийн Одончимэг гэдэг.
Монголын загварын ертөнцөд 16 настайдаа анх хөл тавьсан тэрээр Монголдоо Гоёл тэмцээнүүд болон бусад тэмцээнүүдэд алгасалгүй орж байсан ба түүнийг та бүхэн Монголын сор болсон загвар өмсөгчид болох Ундраа, Уянга, Цэрмаа, Энхмаа, Баярзул, жижиг Цолмон нартай зэрэг гарч ирж байснаар нь мэдэх байхаа. Одончимэг Монголдоо загвар үзүүлэхээс гадна гадагшаа явж хүчээ сорихоор шийдэн Хонг Конгд болсон Элит модел Look тэмцээнд 2000 онд оролцож 2 шагнал авч байсан ба түүнээс хойш Сингапур мөн Хонг Конгийн Агентлагуудад гэрээтэй ажиллаж эхэлсэн ажээ. Тэнд ажиллаж байх үед нь Австралийн Сиднеи-н нэгэн моделийн агентлаг түүнд Австралид болох нэгэн загварын долоо хоногийн шоунд оролцох санал тавьж байжээ.
Тухайн үед уг шоунд очиж оролцоогүй ч Австрали руу явахаар шийдэн тэнд очсоныхоо дараа Одончимэг тэд нартай дахин холбогдсоноор Австралид ирсэнээсээ хойш дөнгөж 6хан сар болсоныхоо дараагаас л Melbourne хотын Сhadwick агентлагт сонгогдож ажиллаж эхэлсэн гээд бодохоор манай монголын маань загвар өмсөгчид ямар чадалтай, Азидаа байтугай хөгшин европт ч гологдохгүй гэдгийг батлах шиг…
Түүний амжилтын эхлэл ингэж л эхэлсэн байна. Тэр одоо Одноо Гэрэл гэсэн богино нэрээр Австралийн алдартай Сhadwick (http://chadwickmodels.com/ ) агентлагт ганцаархнаа Ази загвар өмсөгчөөр ажиллаж мөн Австралийн ТВ-н 7-р сувагт ”Deal or No Deal” гэдэг шоунд гэрээгээр 7 хоногийн 5 өдөр нь тус тус ажиллаж байна. Энэ шоуг Америкт амьдарч ажиллаж сурдаг Монголчууд сайн мэдэх байхаа, маш олон сайхан бүсгүйчүүд тайзан дээр мөнгөний тоотой гар цүнх бариад зогсож байдаг билээ. Америкт шагналын сан нь $1.000.000 бол харин Австралид одоогийн байдлаар $200.000 байдаг ажээ.
Одноогийн хувьд Австралийн энэхүү шоунд хамгийн анхны Ази гэдгээрээ нэлээн алдаршиж, голлох үүргийг нь гүйцэтгэн хамгийн сүүлийн мөнгөтэй цүнхийг нь гардуулж өгдөг болохоор түүний үс засалт, будалтыг нь өөрийнх нь тусгай өрөөнд өөрт нь зориулан гаргаж өгсөн будалтын хүн гүйцэтгэн бусад загвар өмсөгчдөөс илүү ханддаг байна. Ингэж гол үүргийг гүйцэтгэдэг хүн болсоноор тэрээр Австралийн одууд уг тэмцээнд орох тохиолдолд Одноо рекламанд нь хөтлөгчтэйгөө хамт орох эрхтэй байдаг ажээ.
Түүнд боломжууд улам л нээгдсээр байлаа. Жил жилээр нэг загвар өмсөгчийг Mieka үсний салон сонгон өөрийнхөө нүүр царай болгон тухайн модельд нэг жилийн турш үнэгүй үсээ янзлуулж үнэгүй үс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд авах эрхийг өгдөг ажээ. Энэ салон Одноогийн зургийг хараад шууд фото зураг авалтанд орооч, бид өөрийг чинь 2008-2009 оны Mieka үсний салоны нүүр царай болгомоор байна гэсэн саналыг түүнд тавьжээ.
Үүгээр зогсохгүй ”Project Runway Australia”-д нийт 200-аад моделууд очсоноос 12 модел сонгогдож 12 загвар зохион бүтээгчийн хамт орсоны нэг загвар өмсөгч нь Одноо Гэрэл байлаа. Энэ Реалити ТВ Шоу нь загвар зохион бүтээгчдээс хамгийн шилдэгийг нь нэг нэгээр нь хасаж шалгаруурладаг шоу бөгөөд Америкт маш алдартай том ч шагналтай уралдаан гэдгийг та бүхний зарим нь үздэг бол сайн мэдэх байхаа. 7, 7 хоногоор өөр өөр загвар хийж шалгаруулж дараагийн шатанд оруулдаг шоу бөгөөд тухай бүрд моделууд нь мөн тунаж үлдээд хэрэв загвар зохиогч нь моделоо сольсон тохиолдолд бас энэ нь моделуудын хоорондох тэмцээн болж байгаа юм. Одноо энэ тэмцээнд финал 5 хүртэл нь тунаж үлдэж чадсан нь маш чамлахааргүй том амжилт юм.
TV Ad on Youtube: http://www.youtube.com/watch?v=qidlFV3HsvY
(Та бүхэн зургууд дээр даран томруулж, гүйлгэж үзэх боломжтой.)
Хоёрдох зураг дээр Австралид сүүлийн үед алдаршиж буй Underbelly гэдэг киноны гол дүрийн жүжигчинтэй.
Million Dollar Lunch гэдэг Австралийн хүмүүнлэгийн арга хэмжээ бөгөөд өвчтэй хүүхдүүдэд зориулан хийдэг хандивын мөнгө цуглуулдаг арга хэмжээнд тэр энэ долоо хоногт оролцсон. Австралийн Crown Casino-гийн том танхимд 25 моделиуд нь нэг бүрийн үнэ нь 1500$-ын үнэтэй Raffles ticket зарахад үйлчлүүлэгчдээс кредит картыг нь авч билетийг нь борлуулж өгөхөд тусласан байна. Энэ арга хэмжээ нь 5 дахь жилдээ болж байгаа, Австралидаа хамгийн хүндтэй, хамгийн сайн мөнгө цуглуулж чаддаг арга хэмжээ бөгөөд жил бүр 1 сая доллар цуглуулан эмнэлэгт буй өвчтэй хүүхдүүдэд энэ хандив нь очдог, Австралийн хамгийн алдартай гэсэн хүмүүс энэ арга хэмжээнд хүрэлцэн ирдэг байна. Та бүхэн дараах линк дээр даран энэ арга хэмжээний тухай илүү тодорхой ойлголттой болж болно.
http://www.koalafoundation.org.au/million-dollar-lunch
Дараах реклам нь Сингапурт гаргах гэж Авсрталид хийсэн реклам ба тэдний агентлагт хүсэлт тавьсанаар Одноог рекламанд оролцуулахаар сонгожээ.
Одноо яг одоо ”Fashion TV Diamond Award” тэмцээнээс түүнийг оролцохыг хүссэн санал аваад байгаа бөгөөд шагнал нь $100.000, тэр энэ тэмцээнд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм.
Бичсэн А. Ариунтуяа
From: http://www.orloo.info/asia/australia-nz/4951-odonchimeg, Related: Австрали эртэй гэрлэсэн монгол бүсгүй





Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль

August 4, 2009 at 10:16 am
http://www.news.mn/news/section=news/content=news/page=show/id=49948#0.67201702229098
http://gegeen.wordpress.com/2008/08/27/mn-married-to-au/
http://gegeen.wordpress.com/2009/08/02/mongolian-model-is-succeeding-in-australia/
http://mglaus.com/2009/08/02/mongolian-model-is-succeeding-in-australia/
http://www.orloo.info/asia/australia-nz/4951-odonchimeg
August 7, 2009 at 2:48 pm
http://gegeen.wordpress.com/2009/08/07/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b4-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd%d1%85%d0%be%d0%be-%d0%bd%d1%8d%d1%80%d0%b8%d0%b9%d0%b3-%d0%b3%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%b6/
http://sonin.mn/2009/08/06/%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B4-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%D1%85%D0%BE%D0%BE-%D0%BD%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B6/#comment-71846
http://gegeen.wordpress.com/2009/08/07/mongolian-model-odna-gerel-from-chadwick-agency-in-project-runway-australia-designers-show/
August 17, 2009 at 1:44 pm
Niiiiice! So proud of her!
August 19, 2009 at 8:10 am
so great Good on you love.
we got lots of gorgeous beautiful ladies
May 11, 2010 at 2:02 am
Ene chin 200.000$ avstiimuu avdag shownd garduuldiimuu. Haha. 2 second l garahshig bolloo ene reclamd. Bi anduurvuu? Eniig bichsen naiz n n ym uu. Nuuts amrag n uu. Setgeliin dem ugch bgaa sanaa n ym baihdaa ”duviilguud”. Yamaa tuilaad yangia evdehgui, temee tuilaad tengert garahgui gej mongol ug bnaa. Yarij baihaar uneheer ym hiildee. Bichsen bicheegui olood harchina.
August 31, 2011 at 12:01 pm
amaa tat ataarhuu uheree chi ooroo hen be ? hen ch medku yumnud hun shuumjildin aldaatai bichsen ni bichsen bichij bga ni ch comment bichij bga n ch bolovsrol alga..Batlah shig.. negen temtseen negen hot ene ter gej bichhee bolioch bas Australia Europ boltson uu ? teneg bha 2011 ond iim yum biched suuj bh gej website mebsite bdgui yumu ter hund chin yaraltai ajlaar holbogdmoor bna
August 19, 2010 at 4:52 pm
Odoo chin 2010 onii 8 sar … ene web site-n admin tai yriltsmaar bna. Ene hunii talaar yriltsay e_mail me!
November 16, 2010 at 5:21 am
facebook ni bn uuu
February 8, 2011 at 10:50 pm
manaihan bas yumiig het tuviilgej bichih yumaa. Od bolj baina ene ter geed…