ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛЧУУДАА,
Хамаг Монгол түмэн
Хамтаараа сонсоцгоо
Хөх толбот Монголчууд
Хүрээлэн байж сонсоцгоо
Юуны өмнө та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын баярын мэнд хүргэе.
2009. 07.12нд Сидней Олимпийн хотхоны “Sports Centre”-т болох Сидней хотод суугаа Монголчуудын үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол үндэсний бөх, сагсан бөмбөгийн цом булаалдах тэмцээн, одон бөмбөгийн тэмцээний цагийн хуваарь, дүрэм журмыг толилуулая.
Хувиарын дагуу тоглолтууд 10 цагаас Sports Centre-т (дор байгаа газрын зураг харна уу) эхэлнэ.
Дараах газарын зурагаас J22 огтлолцлол дээр байгаа Sports Centre-ийн байршилийг олж аваарай. Зураг дээр нэг дарахад томорно.
12 цагт наадмыг нээж Монгол улсаас Австрали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ц. Жамбалдорж баяр хүргэж үг хэлнэ. Дараа нь ноён Ц. Батхуяг сагсан бөмбөгийн тэмцээнийг нээж, Монгол улсын төрийн сүлд дууг бүгдээрээ дуулна. Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтын хуваарийг хавсаргав.
Одон бөмбөгийн тэмцээн 12.15 цагт эхэлнэ. Тэмцээн дөрвөн ширээн дээр зэрэг явагдана. Оролцох хүмүүс цохиур бөмбөгтэйгээ ирж, хүн бүр тэмцээний хураамж $5 өгнө. Тэмцээний зохион байгуулагч: Мандалдулам, Норовсүрэн.
14.30-15.00 цагийн хооронд Сагсан болон одон бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдад шагнал гардуулна. Сагсан бөмбөгийн тэмцээний хаалтанд хүрэлцэн ирсэн хамаг Монгол бүгдээрээ “Халуун элгэн нутаг” дуугаа дуулна.
17 цагт олимпийн хотхоны жудогийн зааланд (Sports Halls H16) Монгол үндэсний бөхийн барилдаан эхэлнэ. Монгол улсын бөх тайлбарлагч Ганбаатар агсаны шавь ноён Ганзориг бөх тайлварлаж, цол дуудаж та бидний баяр жаргал цэнгэл наадмыг хөгжөөх болно. Үндэсний бөхийн барилдааныг Баярсайхан, Лхагвасүрэн, Сайнаа, Ганхуяг нар удирдан зохион байгуулж явуулна. Үзүүр түрүүний хоёр бөхөд элчин сайдын яамнаас шагнал гардуулна.
Спонсорууд: Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайдын яaм
“MOZ FOR YOU” migration agent (www.mozforyou.com)
Ноён Ц. Баярсайхан түүний гэр бүл
Ноён Ш. Батболор
Мэдээлэлийн спонсор http://www.gegeen.com , http://www.mglaus.com болон Сиднеид ажиллаж байгаа Монголын бүх цахим хуудсууд.
Хуран цугласан хувьтай төрсөн хамаг Монгол бүгдээрээ хамтдаа дурсгалын зураг татуулна, зурагчид зургийг хальсанд буулгаж бидний баяр наадмыг мартахын аргагүй дурсамж үлдээх болно. Ахан дуус минь, Хонгорууд минь гоёлоо өмсөөд ирцгээ.
Энэ өдөр баяр наадмын үйл ажиллагаанд оролцож байгаа тамирчид, хөгжөөн дэмжигчид биеэ зөв боловсон авч явж, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
13 цагт наадмын халуун хуушуур, зууш, ундаагаар гадаа сааданд үйлчилнэ. Sports Centre-т хоол унд зарах, хэрэглэхийг хатуу хориглосон тул гадаа зохих газарт хэрэглэнэ. Бүтэн өдрийн турш Sports Centre-ийн кафе ажиллах болно. Мөн Мc Donald’s, Subway (map I19) гэх мэт түргэн хоолны газар ойрхон байгаа болно.
Төрийн минь сүлд өршөөж, тэнгэрт ивээгдсэн Түмэн олон Монголчууд Түмэн үеэрээ амгалан оршиг!
Дараах газрын зурагаас J22 огтлолцлол дээр байгаа Sports Centre-ийн байршилийг олж аваарай. Зураг дээр нэг дарахад томорно.
Зохион байгуулах комисс
Eregtei Baguud
A Zone B Zone
A1 – Sydney City B1 – Chono
A2 – Shonkhoruud II B2 – Shiidnii Mangasuud
A3 – Bulls B3 – Canberra
A4 – Shonkhoruud I B4 – Sydney-n Chutguruud
Togloltiin huvaari
# time team court
1 1000 – 1020 A3-A4 A
2 1020 – 1040 B3-B4 A
3 1040 – 1100 A1-A2 A
4 1100 – 1120 B1-B2 A
5 1120 – 1140 A3-A2 A
6 1140 – 1200 B3-B2 A
7 1215 – 1235 A1-A4 A
8 1235 – 1255 B1-B4 A
9 1245 – 1305 A2-A4 B
10 1255 – 1315 B2-B4 A
11 1305 – 1325 A1-A3 B
12 1315 – 1335 B1-B3 A
13 1325 – 1345 C1-D2 (HAGAS SHIGSHEE) B
14 1335 – 1355 C2-D1 (HAGAS SHIGSHEE) A
15 1400 – 1420 HUREL MEDALIIN TOLOO A
16 1420 – 1440 ALTAN MEDALIIN TOLOO A
Emegtei baguud
A Zone B Zone
A1 – Nogoon Sarnai B1 – Shar Sarnai
A2 – Tsagaan Sarnai B2 – Khar Sarnai
Togloltiin huvaari
# time team court
1 1100 – 1115 A1-A2 B
2 1115 – 1130 B1-B2 B
3 1130 – 1145 A1-B1 B
4 1145 – 1200 A2-B2 B
5 1215 – 1230 A1-B2 B
6 1230 – 1245 A2-B1 B
Тэмцээний дүрэм
Тоглолтийн цаг: 2 x 8 = 16 минут (Зооны тоглолт)
2 x 10 = 20 минут (Хагас шигшээ болон шигшээ тоглолт)
Тоглолтын цагаас хотсорсон багийг хүлээхгүй хожигдсоноор тооцож, дараагийн тоглолт шууд эхэлнэ. Тоглолтын явц болон 2 хожигдсон багуудын хасалтаас хамааран толголтын цагт өөрчлөлт орох тул багийн ахлагч нар тоглолтын хуваарийн өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэж байх шаардлагатай.
Алдаа: Хувийн алдаа тоолохгүй. Багийн алдаа тоолно.
Торгуулын шидэлт: Багийн алдаа 4-ээс дээш болсон тохиолдолд 5 дахь алдаанаас эхлэн алдаа болгонд торгуулын шидэлт шиднэ. Зооны тоглолтонд торгуулын шидэлтийн явцад тоглолтын цаг зогсохгүй.
Жич: Зооны тоглолтонд 2 хожигдсон баг хасагдана.
Шүүгчид: Жавхланбаатар (Ерөнхий шүүгч)
Маргад
Жамиа
Онон
Ганбаатар






Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль
