From: www.olloo.mn
Гадаад харилцаа : » Элчин сайдын яамд долоон га газар хvсчээ
Нийтэлсэн: 2008-10-24 10:23:07 , Мэдээний дугаар: #1140051
Манай улсад гадаадын 20 орны Элчин сайдын яам, 11 улсын консулын газар, олон улсын найман байгууллага vйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын тєслийг УИХ-ын чуулганы єчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Тогтоолын тєсєлд дурдсанаар Элчин сайдын 12 яамны газрыг баталгаажуулах юм байна. Манай улсад дипломат тєлєєлєгчийн газраа ажиллуудаг орнууд гэрээгээр газар болон барилгын тvрээс тєлдєг гэнэ. Тухайлбал, Япон, Герман, Энэтхэг зэрэг оронтой 99 жилийн гэрээ хийж тус бvр 1.1-1.5 сая ам.долларын тvрээсийг урьдчилсан байдлаар авчээ. Швед, Австрали, Канад улс Монголд Элчин сайдын яамаа нээх санал тавьсан байна. Мєн Казахстан, Солонгос улс тус бvр хоёр, АНУ дєрвєн га газар авах хvсэлт тавьжээ. Ер нь гадаадын дипломат албаныханд нийтдээ долоон га газар єгєх тухай хэлэлцээ хийж байгааг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зvйн газрын дарга Ч.Баттємєр нэгдсэн хуралдааны vеэр танилцуулсан. Vvнийг “Суруга Монгол” компанийн эзэмшлийн газраас єгєх гэж байна гэсэн асуудал гарсан. Энэ талаар тус компани хотын захиргаатай шvvхдэлцэж байгааг Ч.Баттємєр хэлэв. Гадаадын дипломат болон консулын газар, олон улсын байгууллагуудын эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын тєслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
М.Ганаа
Дугаар 255/3015/
Мэдээллийн эх сурвалж: 





Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль

December 26, 2008 at 7:40 pm
bi australia garahiig husch bn .mergejliinhee daguu dagaldan hiij bgaad ajild or boldg gesn ter nadad ih taalagdj bn .xezee elchingee neex ym bol delgerengui medeelel ogooch.