КАНБЕРРА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ – ШУУРХАЙ МЭДЭЭ

From: sereejav_j@yahoo.com

КАНБЕРРА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ШУУРХАЙ МЭДЭЭ

2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хот Дугаар 01 Канберра

1. Австралийн Парламентийн Дээд танхимын дарга сонгогдсон тухай

Энэ 8 дугаар сарын 26-ны өдөр Австралийн Парламентийн Дээд танхимын (Сенат) даргаар Хөдөлмөрийн Намын гишүүн, Сенатч Джон Хоог (59 настай) сонгогдлоо. Сенатын даргын сонгуульд түүнээс гадна Ногоон намаас сонгогдсон Сенатч Кристине Милн өрсөлдсөн бөгөөд санал хураалтын дүнд Джон Хоог 68 санал авч Парламентийн Дээд танхимын даргаар сонгогдлоо. Тэрээр энэ даваа гарагт бүрэн эрхийн хугацаа нь дусгавар болж буй Либерал намын гишүүн Алан Фергюсоноос ажлаа хүлээн авах юм. Сенат дахь Хөдөлмөрийн намын бүлгийн дарга Крис Эванс шинээр сонгогдсон даргын тухай ярихдаа: “тэрээр маш зарчимч, шударга улс төрч“ гэж тодорхойлжээ.

Жич: Австралийн Амбан захирагч генерал Майкл Жефри үүрэгт ажлаа шинээр томилогдсон Амбан захирагч Квентин Брайсд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр Австралийн түүхэн дэх анхны эмэгтэй Амбан захирагч болж байна. 9 дүгээр сарын 5-ны өдөр дипкорпусын төлөөлөгчид шинэ Амбан захирагчид хүндэтгэл үзүүлэн баяр хүргэх ажлыг ГХХД-ын Ёслолын алба зохион байгуулж байна. Австралийн ГХХД-ийн Еслолын албаны дарга С.Бреди нь Амбан захирагчийн албан ёсны нарийн бичгийн даргаар (манайхаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зиндааны албан тушаал) ажиллахаар болж байгаа ажээ. Тэрээр 1982 оноос хойш ГХХД-д ажилласан, мэргэжлийн дипломатч бөгөөд хамгийн сүүлд Австралиас Нидерландын Вант Улсад Элчин сайдаар сууж байсан юм.

2. Монгол Улсын стратегийн Тавантолгой, Оюутолгойн ордуудад хөрөнгө оруулах сонирхол бүхий Рио Тинтогийн тухай австралийн хэвлэлүүдээр сүүлийн хоёр хоногт дараах мэдээнүүд нийтлэгдэв:

Рио Тинтогийн эхний хагас жилийн орлого 5.47 тэрбум ам.доллар хүрсэн нь зах зээлийн хүлээж байсан 5.16-5.46 тэрбум ам.доллараас даван гарч, шинжээчид болон хөрөнгө оруулагчдын сонирхолыг нэлээд татаж байна. Тухайлбал, энэхүү давуу орлогыг анх удаа зэсийн олборлолтоос бус, төмрийн хүдрийн олборлолтоос бүрдүүлсэн бөгөөд энэ нь төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 86 хувиар өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Том Албаниз-ийн ярьснаар энэ оны эхний хагас жилд тус компани 10 сая тонн төмрийн хүдэр борлуулсан ба сүүлийн хагаст даруй 15 сая тонн төмрийн хүдэр дэлхийн зах зээл дээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Рио Тинтогийн томоохон хувь эзэмшигч Хятадын Chinalco компаний хувьцаа 9 хувьтай тэнцүү байсныг 11 хувь болгон өсгөх зөвшөөрлийг Австралийн Засгийн газар олгоод байна. Рио Тинто-г худалдан авах сонирхолтой BHP Биллитон өөрийн 3.4 хувьцааг харьцах нь 1 гэсэн хувилбараар Рио Тинто-г худалдан авах санал тавьсан боловч өнөөгийн байдлаар Рио Тинто уг саналыг хүлээж аваагүй хэвээр байна.

UBS группийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ оны эцэст Рио Тинтогийн орлого 13.9 тэрбум, ирэх жил 20.2 тэрбум, 2010 онд 24.7 тэрбум ам долларт тус тус хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн ба BHP Рио Тинто-г зах зээлийн үнээс доогуур үнэлж байна гэж тус компаний удирдлага үзэж байна. Рио Тинто хувьцаа эзэмшигчиддээ зориулан хийсэн мэдэгдэлдээ эхний хагас жилийн байдлаар тус компани нийт орлогынхоо 85 хувийг хөгжингүй орнуудад явуулсан үйл ажиллагаанаас олсон, Монгол, Гвиней зэрэг улсуудад хэрэгжүүлэх төслүүд улс төрийн шийдлээс шалтгаалан хойшилж байгааг дурдаад цаашид уг компани улс төрийн эрсдэл хүлээсэн төслүүдээс зайлсхийж, улс төр эдийн засгийн тогтвортой нөхцөл бүхий улс оронд хэрэгжүүлж буй төслүүдээ илүү түлхүү анхаарах болно гэж гүйцэтгэх захирал Т.Албаниз мэдэгджээ. Тэрээр эрсдэл хүлээсэн төслүүдийг сонирхогч гэдгээрээ бусад компаний удирдлагын дунд алдартай нэгэн боловч энэхүү мэдэгдэлдээ:

“Манай компани энэ оны эцэс гэхэд Монгол дахь төслөө хэрэгжүүлж эхлэх ба Гвиней дахь төслөө 2009 хэрэгжүүлэхээр ажиллах болно. Бидний явуулж буй үйл ажиллагааны цар хүрээ 2015 он хүртэл жилд дунджаар 8 хувийн өсөлттэй байх тооцоог бид хийж байна” гэжээ.

БОЛОВСРУУЛСАН: ХОЁРДУГААР

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БУЛГАН

ТАНИЛЦСАН: ЗӨВЛӨХ Ж.СЭРЭЭЖАВ

Явуулах нь: БТМҮГ

Хувийг: АГ, ТЗУГ-т

One Response to “КАНБЕРРА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ – ШУУРХАЙ МЭДЭЭ”

  1. zistselaliale Says:

    You can share your experience with louboutins and tell them how to beautify themselves.
    The primary materials accustomed to help to make christian louboutin is actually leather-based although in some instances additional supplies for example suede, material as well as synthetics will also be utilized.
    Simply because consumers possess various preferences as well as choices you will find different types of footwear designs for example louboutin, stilettos, as well as shut footwear amongst others.
    They can not just preserve you warm, but at the same time provide you trendy heels styles.
    Men admire your louboutins beauty and women will consult you the beauty secrets.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers