MN Success in AU

Гэгээн www.gegeen.com
Австрали
2007-10-07

Америк дахь монголчууд маань дэлгүүр, хоолны газар, такси, телевиз ажиллуулж, янз бүрийн хувийн бизнес хийгээд мэргэжлийн, санхүүгийн, татварын, үл хөдлөх хөрөнгийн, хуулийн зөвлөгөө өгч, даатгалын компани байгуулж, монголоос ном, архи, ноолуур бусад үндэсний бараа бүтээгдэхүүн Америк руу экспортонд гаргаж жилдээ хорин мянган монголчууд наян сая долларын шилжүүлэг монгол дахь ар гэрийнхэндээ, аж амьдралыг нь дэмжих, дээшлүүлэх зорилгоор явуулж байгаа тухай Америкийн монголчуудын мэдээллийн эх сурвалжуудаас олж уншаад маш их сэтгэл өндөр байсныг нуух юун. Өмнөд Солонгос дахь гучин мянган монголыг бас улс орны маань үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөнд нөлөөлөхүйц их валют монгол руугаа зөөж байгааг бид мэднэ. Тэд Монгол таун, монгол бизнес, карго, шилжүүлгийн асуудлаа аль хэдийнээ шийдэж, маш олон хүн олон төрлөөр гадаадад олон сонголттойгоор монгол эзэнтэй гадаад компаниудаар, нутаг нэгтнүүдээрээ үйлчлүүлэх боломжтой болоод удаж байна.

http://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/

Австралид олон улсын том компаниуд, засгийн газар, Австралийн дотоодын компаниудад мэргэжлээрээ ажиллаж амьдраад, хувийн бизнес эрхлээд тодорхой амжилтад хүрч буй монголчууд нэмэгдэж байна. Австрали улс компани байгуулахад хамгийн сайн улсаар энэ жил шалгарсан юм байна.

Бид хаашаа л харна, юунд л орно зөвхөн австраличуудаар л үйлчлүүлдэг, Автсрали дахь идэж уух юм, бараа бүтээгдэхүүнийг зөвхөн гадаадынх байдагтай нь эвлэрээд явдаг байсан цаг үеийг халах шинэ үеийнхэн гарч ирж эхэллээ. Энэ удаад зөвхөн өөрийн мэдэх танилын хүрээнийхэнээс амжилттай ажиллаж, хөдөлмөрлөөд, бизнес санаа гаргаад, хийх бүтээх хүсэл эрмэлзэлтэй, тэрүүндээ дэмжлэг, зөвлөгөө хайж байгаа хүмүүсийг бусдад нь хүргэх, танилцуулах, бие биенийхээ дутууг нөхөж, харь газар харийнханаас дутахгүй явах боломж олгох, монголчуудынхаа үйл ажиллагаа дэмжих үүднээс ойр зуурын мэдэх зүйлсийнхээ талаар энд бичихээр шийдлээ.

—————————–
More
—————————–

Сидней гэлтгүй Австрали даяарх Монголчуудын хувьд тогтсон тоо бүртгэл байхгүй, эрх ашиг үүсэхээр том бүлэг болж зохион байгуулалтад орж амжаагүй байгаа хэдий ч том хотууд олон Монголчуудтай болж эхэлсэн тул дараах зүйлсэд анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

http://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/

шинээр ирэгсэд болон буцаж буй хүмүүсийн бүртгэлийг хянах, Консул болон Холбоондоо мэдэгдэх, харилцан солилцоо, тавилга, бараа, ажил, бизнес, гэрээ контрактын солилцоо

сар тутмын карго, оддын тоглолт, ээлжит болон шуурхай мөнгөн шилжүүлэг, үнэгүй виз, сургалтын төлбөрийн шилжүүлэг, утасны карт,

Австрали дахь Монголчуудад зориулсан ажлын зар, мэдээлэл бүхий сонин, бусад мужууд болон Монголд буй хүмүүстээ зориулсан ном товхимол, сонингийн мэдээ, визний зөвлөгөө, гарын авлагууд, Австралийн их сургуулиудын танилцуулга, аж амьдралын талаарх мэдээлэл,

хоорондоо харилцах, уулзаж танилцах газар, Монгол таун, Монгол бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, ном хэвлэл, идэж уух юм зарах дэлгүүр, гуанз, компьютерийн үйлчилгээ, засвар, угсралт, програмчлал, компьютер сонгох, зөвлөгөө өгөх, вэб хостинг, вэб дизайн, мэдээллийн вэб хуудсууд,

хувийн болон компаний сурталчилгаа, маркетинг, график дизайн, мультмедиа, хэвлэлийн эх бэлтгэл, бизнес карт, нэрийн хуудас болон бусад хэвлэлийн үйлчилгээ, өнгөт болон хар цагаан принтинг сервис, орчуулга, фото зургийн болон видео бичлэгийн үйлчилгээ, CD DVD хувилах, бичих, олшруулах, прокатлах

ажлын болон визний зуучлал, санхүүгийн болон хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, дотоод дахь аялал жуулчлал болон Монголоос Австрали руу жуулчлах, машины үзлэг, засвар, шинэ хуучин машин сонгох, цахилгаан, сантехник, байшингийн засвар үйлчилгээ, барилга, байшин бариулах

оёдол, эсгүүр, уран зураг, урлагийн бүтээл, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, дистрибютерийн систем
зэрэг олон салбарт бид өөрсдийнхөө болон бусад Монголчуудынхаа хүч, нөөц бололцоог мэддэггүй, зөвхөн гадныханд найддаг, гадныханыг л биширдэг, гадаадынханыхаа шүтдэг Монголчуудаа мэдэхгүй явдаг, зарим салбарт Монголчууд тэр бүр зориглож хүч тавьдаггүй, зарим нь эхлүүлээд хаядаг, заримд нь хүн хүч дутагдах, өөртөө итгэлгүй байдал үүсэх, бусдын тус дэмжлэг авах арга замаа олохгүй байх, мэдээлэл муугаас болсон үл итгэх байдал гарах, мэдэхгүй танихгүй, бусаддаа хүрч чадахгүй байх, нэг нэгнээ ойлгоогүйгээс хаах боох, үл хүндэтгэх, туслах дэмжихийг хүсэхгүй байх, мэдээгүйгээсээ болж Гадны компаниудаар түлхүү үйлчлүүлэх зэрэг зүйлс гардаг л дуулддаг.

Тэгвэл энэ бүхнийг даван туулж, нэг нэгэндээ хүрье гэвэл, хамтрая гэвэл, тусламж дэмжлэг авъяа гэвэл, бусдад дуу хоолойгоо хүргэе гэвэл, санасан бодсон бүхнээ хэрэгжүүлье гэвэл удахгүй үүсгэн байгуулах Австрали дахь Монголчуудын Холбоо болон Гэгээний хамт олны зүгээс чадах мэдэх бүх зүйлээрээ туслахад бэлэн байгаа шүү, та нарынхаа төлөө, та бүхний амжилтын төлөө, Монголынхоо төлөө, Монголчуудынхаа эрх ашгийн төлөө цохилох зүрхтэй, зоригтой, хүч чадалтай, сэтгэлтэй хүмүүс байдаг болж байгаа шүү гэдгийг энэ дашрамд дуулгая. Та бусдад танигдах, бусаддаа хүрэх энэ боломжыг бүү алдаарай. Австралид Монгол эмч, Монгол хуульч, Монгол тогооч, Монгол менежер, Монгол бизнесмен үүсэх анхны гараа энэ болог.

Та заавал Австралид байдаг хүн байх албагүй, та өөр улсад амжилттай бизнес эрхэлдэг бол Монголд ажиллуулдаг бизнесийнхээ салбарыг Австралид нээе гэвэл бид суурин төлөөлөгч олж өгөх, хамтран зүтгэгч олоход туслах зэрэг бүх төрлөөр таны төлөө, монголчуудынхаа эрх ашгийн төлөө үнэ хөлс нэхэхгүйгээр чадлынхаа хэмжээнд зүтгэхийг хичээнэ.

———————————————————–

Гэгээн – gegeen_au@yahoo.com

Үргэлжлэл бий…

2 Responses to “MN Success in AU”

  1. Tsegi Says:

    yamar biz amjilttai baih bololtsootoi ve? noos,nooluuran edlel yamar ve?

  2. Tsegi Says:

    chatarganii buteegdehuunuud, gar urlaliin zuiluud g.m


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers