CabSaf Scholarship

Магистрын тэтгэлэгт хөтөлбөр

http://www.cabsaf.mn/ADS-2(M).doc

http://www.cabsaf.mn/PDB%20ADS%202007%20first%20intake.pdf

Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөр (ЧБЖҮДХ)

Австралийн Засгийн газраас Австралийн олон улсын хөгжлийн Агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран Австрали улсын их сургуулиудад 2009 оны нэг, есдүгээр сараас суралцуулах 24 хүртэлх магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсын төрийн албан хаагчдын дунд зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийг ЧБЖҮДХ -өөр дамжуулан хэрэгжүүлнэ.

Ангилал 1 – Зорилтот яамд, агентлагууд:

Тус ангиллын хүрээнд 16 тэтгэлгийг дараах яамд, тэдгээрийн холбогдох агентлагуудын үндсэн ажилтнуудад олгоно:

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; Байгаль орчны яам; Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; Гадаад хэргийн яам; Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам; Үйлдвэр, худалдааны яам; Сангийн яам; Төрийн албаны зөвлөл; Түлш, эрчим хүчний яам; Хууль зүй, дотоод хэргийн яам; Хүнс, хөдөө аж ахуйн яам; Эрүүл мэндийн яам

Тэтгэлгийг холбогдох яамдын хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөний чадавхийг бэхжүүлэх эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олгоно.

 

Ангилал 2 – Зорилтот сургалтын чиглэлүүд:

Энэ ангилалд 8 хүртэлх тэтгэлэг өрсөлдөөнт байдлаар олгогдох ба дараах мэргэжлийн салбаруудыг хамарна:

    Уул уурхайн инженер; барилгын инженер; уул уурхай, ашигт малтмал, эрчим хүчний хууль; нөөцийн эдийн засаг; сэргээгдэх эрчим хүч; нүүрсний технологи; биотехнологи; нөөц ашиглалтын байгаль орчин судлал; хөдөө аж ахуйн эдийн засаг/маркетинг; ургамлын халдварт өвчин судлал; бэлчээрийн менежмент; актуар судлал; банк бус санхүүгийн байгууллагуудын зохицуулалт; халдварт өвчин судлал ба нийгмийн эрүүл мэнд; англи хэлийг гадаад хэл болгон заах арга зүй

Тавигдах болзол шаардлагууд:

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Хүсэлт гаргах үед төрийн албанд хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Бакалаврын зэргийн боловсролтой байх (Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц)
  • Эрүүл мэндийн үзлэгт орж Австралийн визнийн шаардлагыг хангах
  • Сургуулиа дүүргээд харъяа байгууллагадаа хоёроос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх
  • Харъяа байгууллагаас зөвшөөрөл авсан байх
  • Англи хэлний түвшин IELTS-ийн 5.0 оноо буюу түүнээс дээш байх
  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ өргөдлийн дагуу бөглөн үйл ажиллагааны төлөвлөгөө, компьютер ашиглан баримт боловсруулах, интернэт ашиглах чадвараа тодорхойлж, хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын диплом, дүнгийн хавралтын хамт ирүүлэх

Шалгарсан хүмүүсийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, Австралийн Их дээд сургуульд элсэхэд шаардлагатай IELTS-ийн 6.5 оноог цуглуулахад нь туслах зорилгоор англи хэлний сургалт зохион байгуулагдана.

Дараах хаягаар холбогдож болно

Ангилал 1-д хамрагдах хүсэлтэй хүмүүс ажиллаж буй яамныхаа Төрийн захиргаа Удирлагын газарт хандан холбогдох мэдээлэл, өргөдлийн маягтыг авч болно.

Зорилтот мэргэжлийн салбар буюу ангилдал 2-ын хувьд мэдээлэллийг ЧБЖҮДХ-өөс доорхи хаягаар авч болно:

Монгол улс, Улаанбаатар

ШУМТ-ийн паркийн ард 8-р байр 201 тоот

Утас: (976-11) 318852

Факс: (976-11) 322284

Э-шуудан: cabsaf@magicnet.mn

Вэб хуудас : www.cabsaf.mn

Хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөх уулзалтууд зорилтот яамдууд дээр, ангилал 2-ын хувьд ЧБЖҮДХ-ийн хэрэгжүүлэх нэгжид зохион байгуулагдана. Мөн мэдээллийг ЧБЖҮДХ-ийн вэб хуудаснаас авч болно.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

2007 оны 8 дугаар сарын 27-ны 17 цаг

Ангилал 1-ийн өргөдлийг зорилтот яамдын Төрийн захиргаа Удирдлагын газарт, ангилал 2-ын өргөдлийг ЧБЖҮДХ-ийн оффист тус тус хүлээн авна.

postamble();

About these ads

3 Responses to “CabSaf Scholarship”

  1. reviews of pure garcinia cambogia Says:

    Hi there everybody, here every person is sharing such experience,
    therefore it’s pleasant to read this blog, and I used to go
    to see this web site everyday.

  2. great post to read Says:

    Fastidious respond in return of this question with firm arguments and telling all on the
    topic of that.

  3. games Says:

    It’s awesome designed for me to have a web site, which is valuable designed for my know-how.
    thanks admin


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 6,344 other followers

%d bloggers like this: